2009-08-11 13:10:20
2008-04-08 14:40:21
Чулуутын сургуулийн түүхэн товчоон
/1936-2006 он/
Бага сургууль /1918 он/
Ар монголын Цэцэн чин вангийн 7 дахь үе Наянт вангийн 3 дугаар хүү Артаасэд агь ноён 1917 оны намар эцэг өвгийн унаган нутаг хошуугаа үзэж танилцахаар Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-өндөр багийн төвд иржээ.
Агь ноёныг ирнэ гэдгийг 2 жилийн өмнө тус хошуунд мэдэгдсэн учир Хан-өндөрийн хүрээнээ Гүртэнгийн аманд “Баруун зүүн ноён сан” гэдэг хоёр барилга бариулж, шөргөн хашаагаар хамгаалж, урьдаас бэлтгэсэн учир Агь ноёныг тэнд хүлээн авчээ.
Агь ноён Артаасэд тэр жилдээ тус хошууны төвд өвөлжиж, нутгийн ард түмний аж амьдрал, орон нутгийн онцлог байдалтай танилцаад: “Тус хошуу бол онгон байгаль, баялаг мал сүрэг, үржил шимтэй газар нутаг, номхон дуулгавартай албат нартай сайхан нутаг байна. Шарын шашин их дэлгэрчээ. Харин үндэсний бичиг үсгээ сайн мэдэх ажил чухал байна. Иймээс үндэсний сайн бичээч нар, төрийн хэргийг барих түшмэдүүд шаардлагатай байна…” гэсэн дүгнэлт хийжээ.
Ийм учраас төрийн сургууль болох тэнхимийг байгуулж, монгол бичиг, зурхайн тоо заах шийдвэр гаргах болжээ.
“Баруун зүүн ноён сан”-г өөрчилж, “Баруун зүүн тэнхим” болгож, 1918 онд тус бүрт нь 11-20 хөвгүүн элсүүлэн, тэнхмийн даамлаар захирагч Гончигжавыг томилон ажиллуулжээ.
Багшаар нь Бизьяа дайчин, Дүүрэн хүнд нарыг ээлжлэн суулгаж, уйгаржин монгол бичиг, 4 аргын тоо бодлогын хичээлийг заалгуулж эхэлжээ. Ингэж Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуунд Хан- өндөр уулын ард, “Гүртэнгийн аманд” 1918 онд анхны төрийн сургууль тэнхим нэртэйгээр байгуулагджээ. Энэ нь нэгдүгээрт агь ноён Артаасэд өөрийгөө болон өргөн олон түмнээ бодож байгуулсан нь лавтай. Нөгөө талаар Монгол оронд автономит засаг төрөөс монголын ард түмний гэгээрэл соёлд онцгой анхаарч, 4 аймагт сургууль байгуулах шаардлагыг 1913 оноос эхлэн удаа дараа хүчтэй тавьж байсантай холбоотой болов уу.
Тэнхимийн анхны сурагчдаас Чулуут сумын олноо Тэнхим хэмээн нэрлэгдсэн Мөнхийн Чимэд нар байлаа.

Дунд сургууль /1963-1991/
1963 оны 8 сарын 27-нд манай аймгийн Эрдэнэмандал /мөн Хотонт/ суманд аймаг, сумдын удирдах ажилтнуудын бүсийн зөвлөгөөн болж, энэхүү зөвлөгөөн тэр үеийн сум нэгдлийн дарга Уртнасангийн Доржпалам, малын их эмч Санжмятав, зоо техникч Шархүү нар оролцсон байна.
У.Доржпалам: Би сургуультайгаа олон жил холбоотой ажилласан. 1956 онд сумандаа нэгдлийн даргаар очсон. Өмнө нь аймгийн нам, эвлэлийн хороонд мөн 1 ба 2 дугаар даргын албыг олон жил хашсан. Пионерын ажил залуучуудын эвлэлийн гол чиглэл байна. Сургуульдаа байнга дэмжихийг хичээж байсан. Сум нэгдлийн дарга болсноор улам дотно болсон. Бүх асуудлыг нэгдэл хариуцна. Хоол муу сайн байхыг нэгдэлтэй холбон үзнэ. Барилга засварын ажил мөн хамаарна. Нэгдэл анх дотуур байр барьж, хоол ундаар хангах ажлыг нэгдэл хариуцаж байлаа.
Миний санаанаас огт гардаггүй нэг зүйл бол Чулуутын дунд сургууль юм. Бага сургуулиас дунд сургууль болох нь надтай их холбоотой юм. Тэр нь яагаад гэвэл би сумаасаа сонгогдсон Их хурлын депутат, сум нэгдлийн дарга байлаа. 1963 оны 7 сард Хөдөлмөрийн баатар цол авлаа. Тэгээд мөн оны 8 сард Эрдэнэмандал суманд ерөнхий зоо техникч, малын эмч нарын том зөвлөгөөн, харин тэнд аймгийн намын хороо, захиргааны хамтарсан хурал болсон. Баатар болоод байсан. Их хурлын депутат байсан учир хөдөлмөрчид “дунд сургуультай болох” тухай их санал тавина. Тэнд ч санал тавих талаар настайчууд мөн захисан даа. Эрдэнэмандалд товчоо захиргааны хурлын өмнө семинар болж, сумуудын саналыг авсан. Би ч саналаа тавилаа. “Би хөдөлмөрчдийнхөө нэг саналыг тавъя. Олон ч удаа тавьсан боловч шийдэгдээгүй ирсэн. Намын хороо, захиргаа анхааралтай сонсож шийдэж өгнө гэж бодож байна. Ард түмэн шинэ баатар, их хурлын депутат гээд надад их итгэл хүлээлгэж байна” гэж хэллээ. Орой нь товчоо, захиргааны хурал болж, “миний саналтай нийцэж байгаа” эсэхийг асууж байгаад хурал хийсэн. Тэр өдрөө товчоо, захиргааны хурал дээр шийдэж тогтоол уншиж, багш нарыг томилох, хөрөнгө мөнгө шийдэх талаар Боловсролын хэлтэст, аж ахуйн асуудлыг “Доржпалам өөрөө зохицуул” гэж даалгасан. Хурал тараад бөөн баяртай сум уруугаа буцлаа. Улаалзай давах үед нутгийн хэдэн хөгшчүүл болох Төмөрбатын аав Даржаа, Индравид нарын хүмүүс зам тосон “за нөгөө сургууль яаж шийдэгдэв” гэж асуугаад “шийдэгдсэн” гэхэд бөөн баяртай хөдөлцгөөсөн.

"Чулуутын сургуулийн түүхэн товчоон" цааш унших »
2008-03-12 15:27:07
манай нутгын ганц нэг сонирхолтой зурагнууд цаашид би илүү олон сонирхолтой зүйлс байрлуулах болно.

Ямар аймаар өндөр хүн бэ?. Рагчаа манай суманд юу хийж байгаа юм болоо. Рагчаа сурагчидын дунд.
-------------------------------------------------------------------------------------------
Өлзийт гол багын Паагаа ахын бор бух сайхан амьтан байна даа. Манай ангийн Сайнхүүтэй ямар адилхан юм вэ?
- Архангай аймагын Чулуут сумын Өлзийт гол гэдэг газар байдаг. Энэ хадны нэр
"Манай нутгын зураг" цааш унших »

Ямар аймаар өндөр хүн бэ?. Рагчаа манай суманд юу хийж байгаа юм болоо. Рагчаа сурагчидын дунд.
-------------------------------------------------------------------------------------------

Өлзийт гол багын Паагаа ахын бор бух сайхан амьтан байна даа. Манай ангийн Сайнхүүтэй ямар адилхан юм вэ?
- Архангай аймагын Чулуут сумын Өлзийт гол гэдэг газар байдаг. Энэ хадны нэр"Манай нутгын зураг" цааш унших »
(Нийт: 3)